Утас 7607 1818
Тусламж
Асуулт & Хариулт
Салбар 1
Имэйл
info@gsbcapital.mn
Хаяг
Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө 37/2

Та Прайм цахим зээлийн үйлчилгээг ашиглан гар утаснаасаа 30 секундын дотор 2 сая хүртэлх төгрөгийн зээлийг хүүгүй, барьцаагүйгээр дансандаа шууд шилжүүлэн авах үйлчилгээ юм. Үйлчилгээний хэрэглэгчээр бүртгүүлсний дараа хуулийн дагуу нэг удаа өөрийн биеэр ирж гэрээ байгуулан хүссэн үедээ зээл авах боломжтой. Хүсэлтээр илгээсэн зээлийн хэмжээнд тохирсон шимтгэл төлнө.


  • Санхүүгийн хэрэгцээгээ богино хугацаанд шийдэх боломж

  • Ашиглахад хялбар, цаг хугацаа, зардалыг хэмнэнэ

  • Бүртгүүлсэн дансандаа хүсэлтээр илгээсэн мөнгөө шууд хүлээн авна

  • Гэрээний хүчинтэй хугацаанд хэдэн ч удаа давтан зээл авч болно

  • Эргэн төлөлтөө хугацаандаа хийхэд урамшууллын оноо тооцогдох боломжтой

  • Анхны үүссэн зээлжих эрхийг нэмэгдүүлэх боломжтой

  • Зээлийн хэмжээнд тохирсон шимтгэлийг төлнө. Нэмэлт хүүгийн төлбөр байхгүй

  • Биет барьцаа хөрөнгө шаардахгүй

Та өөрийн ухаалаг утасны үйлдлийн системээс хамааруулан App Store, Рlay store-оос #GSB_Prime аль эсвэл #Prime гэсэн түлхүүр үгсүүдээр хайлт хийн аппликейшнийг татан авах боломжтой. Аппликейшнийг татахад үнэ төлбөргүй.

  • 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх

  • Тогтмол нийгмийн даатгал төлдөг аль эсвэл хувийн бизнесийн орлоготой байх

  •  Монголбанкны Зээлийн Мэдээллийн санд хугацаа хэтэрсэн болон зээлийн муу түүхгүй байх


  • Хэрэв та нийгмийн даатгал тогтмол төлдөг бол зөвхөн иргэний цахим үнэмлэх байхад л хангалттай

  • Хэрэв та өөрийн хувийн бизнесээр орлого олдог бол орлого төвлөрүүлдэг банкны сүүлийн 6 сарын дансны хуулга

  1. Бүртгүүлэх
    Прайм аппликейшнийг татан авч, хувийн мэдээллээ үнэн зөвөөр, бүх талбарыг бөглөнө

  2. Гэрээ байгуулах
    Зээлжих эрх үүссэнээр нэг удаадаа өөрийн биеэр ирж гэрээ хийнэ. Гэрээ байгуулах үед танд үүссэн зээлжих эрх буурах магадлалтай. Энэ тооцоолол бол таны оруулсан санхүүгийн мэдээлэлд үндэслэн таныг огт зээл болон зээлийн бүтээгдэхүүн ашигладаггүй гэсэн тооцоолол юм. Хэрвээ та Нийгмийн даатгал төлдөг бол иргэний цахим үнэмлэхтэйгээ нэг удаадаа өөрт ойрхон салбар дээр очно. Хэрвээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол сүүлийн 6 сарын өөрийн ашигладаг дансны хуулгыг, иргэний цахим үнэмлэхийн хамт авч ирнэ.

  3. Зээл авах
    Та Прайм аппликейшнийг ашиглан зээлийн хүсэлт илгээснээр хүссэн үедээ хаанаас ч зээлээ авах боломжтой. 

  • Та үйлчилгээ авахын тулд цахим зээлийн эрх нээх гэрээг Жи Эс Би Капитал ББСБ-ын салбар нэгжүүд дээр өөрийн биеэр очиж байгуулна. Гэрээний хүчинтэй хугацаа 1 жил байх ба энэ хугаацаанд та хэдэн ч удаа давтан зээл авах боломжтой юм. Гэрээ байгуулснаар Прайм зээлийн үйлчилгээ хуулийн дагуу хүчин төгөлдөр болно

  • Гэрээ хийх боломжтой газруудын мэдээллийг Прайм аппликейшн болон 7607-1818 утаснаас лавлах боломжтой. Гэрээ хийхдээ иргэний цахим үнэмлэх, дансны хуулгаа авч ирэх шаардлагатайг анхаарна уу.

  • Таны бүртгүүлсэн санхүүгийн болон хувийн мэдээлэлд үндэслэн зээлийн хэмжээг программ автоматаар тогтооно.

  • Тиймээс өөрийн ашигладаг банкны дансаа бүртгүүлж, аппликейшн дээрх бүх мэдээллийг үнэн зөв бөглөснөөр зээлжих эрх өндөрөөр үүсэх боломжтойг анхаарна уу.

  • Зээлийн хэмжээ 50,000-2,000,000 төгрөг хүртэл байна

  • Зээлийн хугацаа 7, 14, 21, 30 хоног гэсэн 4 сонголттой байна.

Хугацаандаа эргэн төлөлт хийсэн тохиолдолд зээлийн шимтгэлээс өөр хураамж байхгүй.

  • Та зээлийн эргэн төлөлтөө хийхдээ зээлийн дэлгэрэнгүй-зээл төлөх хэсгээр орж төлнө.

    • Худалдаа Хөгжлийн Банк, 406113705 дугаартай дансанд

    • Хүлээн авагч: Жи Эс Би Капитал ББСБ ХХК

    • Гүйлгээний утга: “гүйлгээний утга” хэсэгт автоматаар гарч ирэх бүртгэлтэй гар утасны дугаар зай аваад R үсгээр эхлэсэн 6 оронтой тоог бичнэ. (9911ABAB R768570)

  • Эргэн төлөлтийг QPay ашиглан төлөх -> QR код үүсгэх товчийг дарснаар таны ашигладаг интернет банктай автоматаар холбогдоно.

  • Хэрэв та 1-с олон зээлтэй бол зээлийн эргэн төлөлтийн дараалалыг өөрөө сонгон төлнө.

  • Зээлийн эргэн төлөлтийг хугацаа хожимдуулсны хүү, шимтгэл, үндсэн төлбөр дарааллаар тооцно.

  • Зээлийн эргэн төлөлтийг сонгосон хугацаандаа хувааж төлөх боломжтой бөгөөд эхний төлсөн төлбөрөөс шимтгэлийг суутгаж авна. Үндсэн төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд хувааж төлсөн төлбөрөөр зээлийн эрх үүсэхгүй.

  • Гүйлгээний утгыг буруу бичсэн тохиолдолд зээлийн төлөлтийг программ танихгүй бөгөөд автоматаар алдаатай гүйлгээ хэсэгт хуваарьлагдах болно.

Танд зээлийн эргэн төлөлт хийх өдрөөс 2 хоногийн өмнө мөн хуваарьт өдөр бүртгэлтэй дугаарт зурвасаар илгээгдэнэ.

  • Таны төлбөр төлөх өдөр хэтэрсэн тухай сануулах зурвас илгээгдэнэ.

  • Таны зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд эргэн төлөлт хийх хүртэл таны үйлчилгээ авах эрх түр хаагдана.

  • Таны хугацаа хэтэрсэн зээлийн мэдээлэл Монгол Банкны Зээлийн Мэдээллийн санд зээлийн ангилал бууран бүртгэгдэх юм. Ингэснээр Монголбанкны журмын дагуу бусад банк, санхүүгийн байгууллагаас зээл болон лизингийн үйлчилгээ авах боломжгүй болохыг анхаарна уу.

Нууц үгээ мартсан бол аппликейшний нэвтрэх хэсэг дээрх “Нууц үгээ мартсан уу” сонголтыг дарж , нууц үгээ бүртгэлтэй утасны дугаарт илгээгдэх баталгаажуулах кодын тусламжтайгаар сэргээх боломжтой.

- Хэрвээ та өөрийн хүсэлтээр зээлийн гэрээг дуусгавар болгох тохиолдолд 7607-1818 утсанд холбогдон зээлийн эрхийг хаалгаж болно.

- Хэрвээ та банкнаас зээл авах үед шаардлагатай тодорхойлтыг хийлгэж авахын тулд өөрийн биеэр иргэний цахим үнэмлэхийн хамт салбар дээр ирж 5000 төгрөгийн хураамжийг тушаана.

- Хэрвээ харилцагч өөрийн хүсэлтээр гэрээг цуцласан тохиолдолд дахин үйлчилгээ авах боломжгүй болно.

  • Бүртгүүлсэн утасны дугаараар танд шаардлагатай бүх мэдээдлийг хүргэх болохоор шаардлагагүй тохиолдолд утасны дугаараа өөрчлөхгүй байх
  • Нэн шаардлагатай тохиолдолд өөрийн бүртгэлтэй дугаараас 7607-1818 дугаарт холбогдон оператортой холбогдон өөрчлүүлэх боломжтой.
  • Дансны дугаарыг анх бүртгүүлсэн банкны данснаас өөрөөр солих тохиолдолд таны аюулгүй байдал талаас дансыг шууд баталгаажуулах боломжгүй. Данс баталгаажуулаагүй тохиолдолд мэдээллийг баталгаажуулж байна гэсэн алдаа гарах бөгөөд зээлийн хүсэлт илгээх боломжгүй болдог.

- Та зээл төлөх хэсэгт нэвтэрч заавал төлөх төлбөр /үндсэн зээл, шимтгэл, алданги/ -ийг бүрэн төлнө. 

- Оператортой холбогдоно.